Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
“Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд ажилд зуучлах, дэмжиж туслан ажиллахыг эрмэлзэнэ. Дэлгүүрийг сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч, арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодтой болгох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” гэж хэллээ.