Монголын хөл бөмбөгийн хорооны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клуб ууд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар” нэмэлт цагт 0:2 харьцаатайгаар хожлоо. Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болоод үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97 дахь минутад эхний гоолыг оруулсан. Удаах гоолыг “Атлетик 220” клубээс “УБ”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101 дэх минутад оруулсан байна.
120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ын эзэд боллоо.