Япон улсад царай муутай хүнд л татагдан дурладаг “Bususen” гэх хүмүүс байдаг талаар та сонсож байсан уу? “Bususen” нь “Busu” буюу муухай “sen” буюу мэргэжилтэн гэх үгний нийлбэр юм. Эдгээр хүмүүс гадаад үзэмжид огтхон ч анхаарал хандуулдаггүй бөгөөд зөвхөн өөртөө ижилхэн зарчимтай хүмүүст татагдаг байна. Өөрийн гадаад үзэмждээ анхаардаг ч өөрөөсөө “царай муутай” хүнийг хамтрагчаа болгодог хүмүүс энэ төрөлд хамаарах юм. “Bususen”-ийг Япончууд доромж утгаар ойлгодог байсан бол сүүлийн жилүүдэд гадаад үзэмжийг үл хамааран нэгнээ хайрлах ёстой гэх утгийг давхар илтгэх болжээ. Мөн нийгмийн үнэлэмж, гадаад үзэмжийн хэвшмэл гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрдөггүй ба “Хүн өөрөөсөө өөр хүн болох гэж хичээх албагүй, өөрийн үнэн төрхөөр байх хэрэгтэй” хэмээн үздэг байна.