Аливаа зүйлийг хэт их бодох хэрэггүй: Алхам алхмаар хурдан шийдвэр гаргах дадлыг өөртөө бий болгоорой. Энэ нь таныг аливаа зүйлийг удаан бодож нээрэвтэхгүй байхад түлхэц болох юм.
Бусдын бодол санаанд хэт их анхаарал хандуулах хэрэггүй: Хэн нэгний хэлсэн үгнээс болж сэтгэлээр унадаг юм биз? Хүмүүс бид төгс биш. Энэ амьдралаараа нэг л амьдарч байж бусдын таалалд нийцүүлж амьдарна гэдэг утгагүй. Нийцлээ гээд ч яах билээ. Бусдад таалагдахын тулд дотоод дуу хоолойгоо хорих хэрэггүй. Зүгээр л бүхнээс өөрийгөө чөлөөлж өөрийнхөөрөө байхыг хичээ.
Бусдын ая талыг бүү хар: мэдээж бусдад саад хийхгүй байх нь зөв ч бусдаар өөртөө саад бүү хийлгээрэй. Бид дотоод хүнээ танин мэдэхийн тулд “интроспект” буюу өөртөө төрсөн бодлуудаа давтан бодох, “ретроспект” буюу өнгөрсөнд гаргасан шийдвэрээ дахин бодох гэсэн хоёр аргыг хэрэглэх боломжтой.
Бусадтай өөрийгөө бүү харьцуул: Цор ганц гэдгээ хүлээн зөвшөөр. Энэ нь бусдаас илүү эсвэл дутуу гэсэн үг огтхон ч биш. Дэлхий дээрх 7.9 тэр бум хүн бүгдээрээ дахин давтагдашгүй. Тиймээс хэн нэгнээс болж өөрийн ая тухыг бүү алдуул.