Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 метр урттай, төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. 260 метр урт хайрган хучилт бүхий авто зам, 130 метр эргийн чулуун бэхэлгээ, 80 метр далангийн налуу чулуун бэхэлгээтэй гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны тавдугаар сард эхлүүлж, өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.
“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцөлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.