Зургаан настай хүүхдийн өвчний онош, шалтгаан нь тодорхойгүй хоёр жил бөөлжсөн байдалтай орон нутгаас ЭХЭМҮТ-д ирсэн байна. Тэрээр Хоёр жил биеийн зовиуртай байсан хүүхэд ядарч, сульдсан жингийн дутагдалд орсон байжээ. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдийн оношийг тогтоож, Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай баг мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Охины өвчний онош нь 12 хуруу гэдэсний доод хөндлөнгөөс бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт хоёр цорго үүссэн байсан.
Энэ нь манай эмнэлэг болон Монгол улсад анх удаа бүртгэгдэж буй ховор тохиолдол юм. Ямар шалтгаанаар ийм болсныг мэргэжил нэгтнүүд судалж байна. Ямартай ч хүүхэд бүрэн эмчлэгдлээ. “ Хагалгаа хийснээс хойш хүүхдийн зовиур бүрэн арилж бөөлжихгүй, хоол ундаа идэж, бие нь сайжирч байгаа”-г А.Цэнджав эмч хэлсэн юм.