Баянгол дүүргийн Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн баруун урд, нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан 14 тоосгон гараашийг албадан чөлөөлөх ажлыг яаг одоо 11,12 дугаар хорооны алба хаагчид хийж гүйцэтгэж байна. Газрыг чөлөөлснөөр Баянгол дүүргийн 11,12 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 30-р цэцэрлэгээс “Өргөө” гудамж хүртэлх 1.2 км авто замыг өргөтгөж , шинэчлэх ажил хийгдэх юм байна. Тодруулбал “Нано экологи” ХХК долоон метрийн өргөнтэй, хоёр талаасаа 1.5 км явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижуулсан замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.