Эрэгтэйчүүдийн -57 кг жингийн финалд Оросын дөрвөн удаагийн аварга 23 настай Альберт Батыргазиев Пан Америк болон дэлхийн аваргын мөнгөн медальт АНУ-ын Дюк Рэганыг ялж олимпын аварга боллоо. Хоёр боксчин гурван үеийн турш тэнцүүхэн өрсөлдөж Альберт Батыргазиев 3-2 харьцаагаар хожсоноор 23 насандаа олимпын аварга боллоо. Тэрээр шөвгийн дөрөвт Кубийн Лазаро Алварез, шөвгийн наймд Монголын Э.Цэндбаатар нарыг мөн 3-2 харьцаагаар ялсан.