Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Шадар сайдын шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаднаас эм, эмийн хэрэгсэл авахгүй байх , эм хангамж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх санал гомдлыг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 тусгай дугаарт хүлээн авч эхэлсэн байна.