Испан улсын Барселона клуб санхүүгийн асуудлын улмаас Лионел Мессиг авч үлдэж чадахгүй болсноо мэдэгдлээ. Өдгөө 34 настай Мессигийн гэрээ долдугаар сарын 1-нд дууссан ч цалингийн хэмжээгээ бууруулж гэрээгээ 2027 он хүртэл сунгахыг зөвшөөрөөд байсан юм. Барселона клуб түүнийг авч үлдэх хүсэлтэй байсан ч Lg Liga-ын дүрэм журмын улмаас багтаа үлдээж чадаагүйгээ хэлсэн байна. Лигээс Мессиг авч үлдэх юм бол бусад тоглогчдын цалинг бууруулах шаардлагатай болно хэмээжээ.