Сибирийн түймрийн утаа агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээллээ. Оросын холбооны улсад гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг энэ сарын 4-нөөс хойш тогтсон байна. Түүнчлэн агаарын чанар муудах нөхцөл байдал үүссэн байна. Нийслэл хотод байрлах агаарын чанарын хяналтыг харуулсан дүгнэлтээс хархад агаар дахь тоосонцрын агууламж 4-ний 15цагаас нэмэгдэж, PM10 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.
Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байв.