Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гарсан юм. Үүний дагуу Хотын захиргааны ажлын албаныхан Баянзүрх дүүргийн Тэнгэр плаза, амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор , нарантуул-2, Хан-уул дүүргийн лавай, Баянгаол дүүргийн Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай уулзсан байна. Энэ үеэр мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутагаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павилон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.