Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар” болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга хоорондын зай хэт ойр буюу 2009 ам метр талбайд орон сууц барих ажил эхлүүлснийг оршин суугчид эсэргүүцсэн байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сард уг газарт ажиллахдаа стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж “Марта грийн” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрлийг иргэд, оршин суугчдын хүсэлтээр цуцалж, нөхөн өөр байршилд газар олгох захирамжийг гаргасан байна.