Токио 2020 олимпод каратэгийн төрлөөр оролцож алтан медаль хүртсэн 31 настай тамирчин Киюүна Рёо тэнгэрт дэвшсэн ээждээ өгсөн амлалтаа биелүүлж ийнхүү олимпийн тавцан дээр зогсож байна. Түүний ээж 2019 оны 3-р сард өөд болсон ба тэрбээр ээждээ “Олимпийн тавцанд медаль хүртэж заавал алдар нэрээ дуурсгана” гэж амласан байсан ажээ.