Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо. Б.Батцэцэг нь 2000-2004 онд МУБИС-ийг Философич, Улс төр судлаач мэргэжлээр сурч дүүргэсэн. 2018-2021 онд ИЗОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд ХИС-ийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистарын зэрэг хамгаалж, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.
Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлжээ.
- 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,
- 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,
- 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,
- 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,
- 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байв.