Квек Ю Шуаны ээж жирэмсэн байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар 25 долоо хоногтой байхдаа түүнийг яаралтай хагалгаагаар төрүүлжээ. Төрөх ёстой хугацаа хүртэл 4 сарын зай байсан ч эх, хүүхдийн амь насанд халтай байсан учир эмч нар уг шийдвэрийг гаргажээ. Хорвоод мэндлэх өдрөө Ю Шуан 212 грамм жинтэй, 24 см өндөр байв. Одоо харин тэрээр эрүүл чийрэг өсөн торинож 6.3 кг жинтэй болжээ. Анх түүнийг төрөхөд амьдрах найдвар бага гэж байсан ч Сингапурын эмнэлэгт 13 сар үргэлжилсэн эрчимт эмчилгээний үр дүнд ийнхүү эмнэлгээс гарч байна.
Эцэг, эх нь Ю Шуаны эмчилгээний төлбөр болох 270,601 ам.долларыг олон нийтийн хандивын тусламжтайгаар төлжээ.