Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гражийг буулгаж байна. Уг газарт тус эмнэлгийн Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн төвийг барих юм байна.
Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд эмнэлгийг тойрсон барилга байгууламжууд нь яаралтай түргэн тусламжийн машинуудыг орох, гарах гарцгүй болгож байгаа талаар мэдэгдэж байсан.
Улмаар Хотын дарга Д.Сумъяабазар тус байршилд очиж ажиллаад газар чөлөөлөлтийг шийдвэрлэсэн юм.