Цар тахлын хорио цээрийн хүнд цаг үед улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Сайны хажуугаар саар гэгчээр Замын-үүд боомтын ачаалал хэт ихэсч нөхцөл байдал хүнд байхад оруулж ирсэн ачаа нь авсан зөвшөөрлөөсөө өөр бараа болохыг илрүүлэн арга хэмжээ авч эхэллээ. Үүнд: “Эрдэнэт” ТӨҮГ-н 10-31 ДГО, 49-04 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл стратегийн бүтээгдхүүн болох ШИРМЭН ХААЛТ нь “Эрдэнэт” үйлдвэрт нэн чухал бараа, бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл авсан боловч оронд нь БАРИЛГЫН МАТЕРИАЛ оруулж ирсэн зөрчил гаргасныг шалгалтаар илрүүлсэн байна. Үүнээс гадна “Эрдэнэт” ТӨҮГ-н 12-97 УБИ дугаартай тээврийн хэрэгсэл ТООСГО оруулж ирнэ гэж зөвшөөрөл аваад оронд нь БЭЛЭН ГОЙМОН оруулж ирсэн зөрчлийг тус, тус илрүүлж D зөвшөөрөлийг 6 сараар цуцаллаа. Мөн Замын үүд Онцгой комиссоос Авто-замын ХЯНАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ оруулж ирнэ хэмээн зөвшөөрөл авсан 08-31 ДГО улсын дугаартай машин ХҮНСНИЙ НОГОО ачиж ирсэн, 47-39 ДГО улсын дугаартай автомашин авсан зөвшөөрлөөсөө өөр БАРИЛГЫН МАТЕРИАЛ ачсан байсан зөрчлүүдийг илрүүллээ. Эдгээр тээврийн хэрэгслүүд дарааллын урдуур орж болоод байхад Монгол улсад нэн тэргүүн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дараалал хойшилж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Үүнээс дүгнээд үзэхэд нэг л удаагийн шалгалтаар “Эрдэнэт” ТӨҮГ-ийн нэр дээр хэд хэдэн тээврийн хэрэгсэл авсан зөвшөөрлөөсөө тэс ондоо бараа тээвэрлэсэн нь илэрч байгаа нь энэ үйлдэлдээ гаршсан хүмүүсийн амин хувиа хичээсэн үйлдэл гэж дүгнэхээр байна. Үүний цаана маш нарийн зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгааг үргэлжлүүлэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт иржээ.