Зам тээврийн дэд сайд асан Дарваан хар хочит Б.Цогтгэрэл, УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд нарын нөхдүүд юм. Тэд хувьдаа хэд хэдэн ТРАНЗИТ тээврийн компанитай бөгөөд зөвхөн өөрсдийн компаниар хил дээр бөөгнөрсөн ачааг зөөх, бусад компаниудын боломжийг хязгаарлах зэргээр ажиллаж, жинхэнэ холион бантанг нь хутгаж байна.
Уг нь Ерөнхий сайд удаа дараа очиж, газар дээр ажиллаж, ажлын хэсэг хүртэл томилж, асуудлыг шийдэх гаргалгааг хайж байгаа боловч ДАРВААН ХАР “ЗАМЫН ҮҮДИЙН ГАЦААГ ЗАСГИЙН ГАЗАР Ч АРИЛГАЖ ЧАДСАНГҮЙ” хэмээн ёжлож, өөрийн хамаарал бүхий хэвлэлүүдээр бичүүлж, Засгийн газрын эсрэг ажлаад эхэлжээ.
Мэдээж хил дээр үүссэн гацаа тэдэнд ашигтай байгаа учраас ийнхүү даналзаж байна. Харин Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ажлаа сайн хийж, тэрхүү гацааг арилгахаар хичээж байгаа. Гацаа арилах нь цаг хугацааны л асуудал. Гэвч энэ нь Дарваан хар болон түүний нөхдүүдэд ямарч ашиггүй учраас л ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУЧИЛЖ, салбарын сайдыг миялж сууна.
Дарваан хар Цогоо бол ФМ-ийн хөтлөгч л байсан хүн. Хадам ээжийн буянд Монголын хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж, нам дагаж далдаганаж явсаар дэд сайд болтлоо томорсон этгээд. Ипотекийн зээлээс тансаг хаус руу нүүж, приүс машинаа 350 саяын Лексус 570-аар сольж, 4 тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай болсон. Үнэндээ тэр төрд 3-хан жил л ажилласан байдаг. Тэгэхээр энэ 3 жилдээ тэр өөрийн хөрөнгийг өсгөх боломжтой бүгдийг хийжээ гэдэг нь ойлгомжтой. Тэр ажлуудынх нь нэг нь олон улсын транзит тээврийн компани юм.
Одоо энэ компаниараа мөнгийг шанагадаж, ачаагаа хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн цөхрөл дээр ашиг хүртээд хэвтэж байна.
Ямар эрх дархтай болохоороо энэ хоёр хүн ингэж тарвалзаж байдаг юм бэ? Хуулийнхан хэзээ ажлаа хийх вэ. Шударга өрсөлдөөний поп дарга яагаад ажлаа хийхгүй байна вэ. Энд ямарч өрсөлдөөнгүйгээр хоёрхон нөхөр ажил, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, иргэдийг, аж ахуйн нэгжүүдийг шулж байна. Мөн үүнийг нь зогсоох зорилготой очсон төрийн албан хаагчдыг гоочилж, сайд дарга нарыг нь муучилж, Засгийн газрын эсрэг ажиллаж байна.
Үүгээр ч зогсохгүй Дарваан хар хэтэвч нэгтэй найз Г.Ганболдыгоо УБТЗ-ын дарга болгоно гээд хөөцөлдөж яваа сураг ч дуулдлаа. Тэгвэл ёстой хазааргүй дайрч, Монгол улсын тээвэрлэлтийг хоёуланхаа базаж, шанагаар биш богон богоноор нь мөнгө олборлох юм байна тийм үү, Ийм дураараа байж болох уу? Тэдэнд ингэж дураараа аашлах, тарвалзаж суух эрхийг хэн өгөөд байна вэ?