Их дээд сургуулиас бусад боловсролын байгууллага есдүгээр сарын 1-нд танхимаар болон цахимаар хичээллэж эхлэх юм. Тэгвэл багш нарын 62-91 хувь нь ковид-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын 91 хувь, их дээд сургуулийн багш нарын 62 хувь нь хоёр тун вакцин тариулжээ. 12-17 настай сурагчдын хувьд вакцинд хамрагдалт 42-55 хувь байна гэж БШУЯ-наас мэдээлэв.