Монголын хөлбөмбөгийн холбоо 2021-2028 онд хэрэгжүүлэх "Урт хугацааны стратеги хөтөлбөр"-ийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдөө хилийн чанадад сургах, Европ тивд Монгол тоглогчдоо таниулах төслийн хүрээнд 2016 оноос Унгарын “Пушкаш” академитай хамтран ажиллаж байна.
Энэ жил Унгарыг зорих залуу хөлбөмбөгчдийн сонгох сонгон шалгаруулалт 2021.08.05-06-ны өдөр болж, “Дэрэн” клубийн Н.Ананд, Дорнод аймгийн Г.Оюунбадрах нар тэнцлээ.
Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлыг нь ханган дээрх хоёр залуу хөлбөмбөгчнийг сонгожээ.
Өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн уг төслийн хүрээнд 12 хүүхдийг Унгар улсын алдартай хөлбөмбөгийн академид суралцах боломжийг олгожээ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо