Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой болон 10 их наяадын цогц төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.