Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа юм.
Үүнээс улбаалан зарим жолооч ачаа тээвэр хийхгүй байх, мөн давхар гэрээ хийх зэрэг дагалдах асуудлууд гарч байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээллүүд гарсаар байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад "Ачаа тээврийн үнийн тал дээр хоёр талаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн юм. Автотээврийн үндэсний төв болон засгийн газрын төлөөлөл, ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв бөгөөд хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй асуудал юм. Хэрвээ хяналтгүй орхивол эцэст нь хэрэглэгч хохирох асуудал гарах юм. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байна. Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя" гэж байгаа юм.
Мөн машины тоог нэмэхийн тулд Монголын Автотээвэрчдийн холбоотой ярилцаж байна. Алтанбулаг-Хиагт чиглэлд автомашины толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Үүнийг Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замд ачих ажиллагаанд Эрээн хотын захиргаа энэ асуудалд анхаарч байгаа тул ахиц гарч байгаа" хэмээв.