Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард багтан эхлүүлэх юм байна. Тэрээр хэлэхдээ "Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай үргэлжилж байгаа, төгсгөлд шатандаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт мөн амжилттай явж буй бөгөөд 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд хилийн өртөө бүрэн байгуулагдаж, хөдөлгөөн нээгдэнэ.
Үүний дараагаар дөрвөн том төсөл байгаа юм. Үүнд:
- Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр зам. Энэ боомт нээгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд хамгийн их түлхэц болох юм.
- Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 237 км төмөр зам бий. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөнт, Бичигт хүртэлх зүүн босоо чиглэлийн уг төмөр замын ажлыг ирэх онд эхлүүлэх шийдвэр гаргасан.
- Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу 2,280 км төмөр замын асуудал байгаа.
- Богдхан төмөр зам.
Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч байгууллагыг тодруулсан. Ирэх долоо хоногт трассыг эцэслэн гаргана.
Товчоор хэлбэл, Улаанбаатарын хойно байрлах Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур зүүн зүгт үргэлжилж, Мааньт өртөөтэй холбогдох замыг 2021 оны наймдугаар сард багтааж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Урьдчилсан тооцооллоор 630-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Трасс батлагдсаны дараагаар дахин тооцоолно" гэлээ.