Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцаж, ЕБС болон цэцэрлэгүүдээр явж байна. “Үдийн цай” хөтөлбөр намраас “Үдийн хоол” болж, зардал нь 600 төгрөгөөр нэмэгдсэн талаар Засгийн газраас мэдээлжээ. Үдийн цай хөтөлбөрийг 900 төгрөгөөр төсөвлөж хүүхдүүд 270ккал-тай хүнс хэрэглэдэг байсан бол 1500 төгрөг болсноор сурагчид 610 ккалтай тэжээллэг хоол идэх боломжтой боллоо.
6-11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 6.7 хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа бий. Тиймээс ккалори баялаг хоол хүнс өгөх нь хүүхдийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.