Манай улс дотооддоо PCR шинжилгээнд суурилан коронавирусийн мутацлагдсан хэлбэрийг тодорхойлж байгааг
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Мөн тэрбээр "Монголд эерэг гарч байгаа бүх сорьцын тодорхой хувьд нь мутацлагдсан хувилбарыг PCR дээр суурилан шинжилж байгаа.
Түүнийгээ гадагшаа явуулж баталгаажуулж байна. Өөрөөр хэлбэл, бид мутацлагдсан хувилбарыг хянаж байна гэсэн үг.
Удахгүй АНУ-руу явуулсан сорьцын хариу удахгүй ирнэ.
Түүнчлэн ДЭМБ болон Японы тусламжаар Монголд тун удахгүй мутацыг тодорхойлох хоёр лаборатори ашиглалтад орно. Ингэснээр тандалт улам сайжирна гэсэн үг" хэмээн хэллээ.