"Өршөөл үзүүлэх тухай" хууль 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
Энэ хуулийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө Зөрчлийн хуулиар торгох шийтгэл хүлээсэн иргэн, төлбөрийн 50 хувийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан.
Хэрэв 10 дугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй гэдгийг санууллаа.