Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд нийт 319 дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын 218 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан байна.Түүнчлэн зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэлд гурав, орон нутагт хоёр хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна. Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 74 зөрчил илрүүлсний 43 нь нийслэл, 31 нь орон нутагт бүртгэгдэж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба