“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 3439 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн тоо өмнөх өдөртэй харьцуулахад 9,8 хувиар буурсан бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 90 хувьд үйлчилжээ.
Тус лавлах утсанд 6 дугаар сард 281,466 дуудлага мэдээлэл хүлээн авч 76 хувьд нь, 7 дугаар сард 180,583 дуудлага хүлээн авч 93 хувьд, харин 8 сар гарсаар өнөөдрийн байдлаар 51,501 дуудлага хүлээн авснаас 45,935 буюу 89 хувьд нь үйлчилж, шийдвэрлэн ажиллаад байна.
Иргэдээс, шинжилгээний цэгийн байршил, цаг авах, хариу авах, дархлаажуулалтын хуваарь болон байршил, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, батлагдсан болон түүний ойрын хавьтал, тусгай үүргийн нислэгийн хуваарь, тусгаарлагдсан буудал, байршил болон гэрийн тусгаарлалттай холбоотой зөвлөгөө, нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөн, нийтийн тээвэр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтын талаар санал хүсэлт, мэдээлэл зонхилж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.