Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын сорилтыг лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрчээ.