НӨАТ-ын урамшууллын 2021 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 22-ны 19:00 цагт Боловсрол телевизээр шууд дамжуулах юм.
Татварын ерөнхий газраас сануулснаар 2021 оны долдугаар сарын 1-30-ны өдрүүдэд худалдан авсан төлбөрийн баримтаа 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 300 сая төгрөг байх юм.