2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууссан.
Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлснээс 36783 нь шалгалтад оролцсон байна. Харин нийслэлд 94, орон нутагт 76, нийт 170 шалгуулагч коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй. Эдгээр шалгуулагчаас ирэх есдүгээр сарын 2-5-ны хооронд шалгалт авна.
Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.