Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр үргэлжилж байна. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул хэлэхдээ "Баянгол дүүргийн 5,6 дугаар хороо буюу МТ шатахуун түгээх станцаас сүлжмэлийн үйлдвэрийн хос гүүр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш буюу наймдугаар сарын 27-ны оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг нээх юм. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15-н гэхэд өгнө гэж нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм" гэх мэдээллийг өглөө.