FIBA 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны буюу U18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.Монгол улсын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн шатны сүүлийн тоглолтуудаа хийж дуусгалаа. Тэд АНУ-ын багт 21-8, Беларусийн багт 22-10 харьцаагаар хожигдсоноор хэсэгтээ тавдугаар байр эзэллээ. Харин эрэгтэй шигшээ баг өнөө шөнө хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Литви, ОХУ-ын шигшээ багуудтай хийнэ.