“Токио-2020” паралимпын наадмын нээлт наймдугаар сарын 24-нд эхэлсэн. Манай улсын 11 тамирчин жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн спортын зургаан төрөлд өрсөлдөх юм.
Манай тамирчдын өрсөлдөж буй төрлүүд өнөөдөр эхлэх юм. Хуваарийн дагуу байт харваа, жүдо бөхийн төрөлөөр дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болжээ.