Макаогийн засгийн газар 2017 оноос эхлэн “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монгол улсаас Хонконгт суугаа ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн Монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор илэрхийлжээ. Өнөөдрийн байдлаар есөн орны оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн их, дээд сургуулиудад суралцаж байгаа ажээ. Тэтгэлгийг Макаогийн шилдэг зургаан их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100,000 Макао патака буюу ойролцоогоор 35 сая орчим төгрөгийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгодог байна.
Эх сурвалж: БШУЯ