НОК-ын шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт зохион байгуулж байна. Дүүргийн онцгой комисс болон эрүүл мэндийн төвөөс цэцэрлэг сургуулийн эмч нарт коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ. Сургалтаар баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 63, сонгинохайрхан дүүрэгт 82, багануур дүүргийн эрүүл мэндийн төвд 14 эмч хамрагдлаа. Тэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцлаа.