Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь загастайн даваагаар дайран өнгөрдөг. Монгол орны тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК болон “Түм арвижих” ХХК гүйцэтгэж байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.