Токио 2020 зуны паралимпын XVI наадамд оролцох баг тамирчдын хоёрдугаар ээлж өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд Япон улсыг зорилоо. Уг наадамд Монгол улсын баг буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо