Есдүгээр сард багтааж БЗД гурван төрлийн өглөөний гудамжтай болохоор төлөвлөжээ. Энэ талаар тус дүүргийн ИООНХХ-ээс мэдээлэхдээ "Та бидний хэлж заншсанаар гурван өндрөөс арслантай гүүр хүртэл гурван төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гурван гудамжны хувьд бүгд өөрсдийн гэсэн өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц зун цагт ажиллаад зогсохгүй хавар, намар, өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалттай хийх юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд бүгд дэмжихийг хүсэж байна" хэмээн мэдээллээ.