Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай үргэлжилж байгаа бол үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих ажил 89 хувьтай төслийн удирдлагын дэмжлэг болон чадвар бэхжүүлэх ажил 87 хувьтай үргэлжилж байна. Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм.