Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга энэ сард болох эрх баригч Либерал ардчилсан намын даргын сунгаанд оролцох бодолгүйгээ өнөөдөр илэрхийлжээ.Ингэснээр тэр ерөнхий сайдын суудлаас ердөө нэг жилийн дараа огцрох болж байна. Тэрээр өнөөдөр болсон шуурхай хурлын үеэр намын даргын сунгаанд оролцохын оронд коронавирусийн цар тахалтай тэмцэх ажилд бүх анхаарлаа хандуулж, ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.Засгийн газрынх нь цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнгээс шалтгаалан Сүгагийн нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Өнгөрсөн сард Киодо мэдээллийн агентлагийн явуулсан санал асуулгаар түүний засгийн газрын рэйтинг 31.8 хувьтай гарсан нь өнгөрсөн хугацааны хамгийн доод түвшин байжээ.
Эх сурвалж: AFP