ШАРЫН ГАНХУЯГИЙН "МОНГОЛЫН ЗАМ" номын нээлт "ӨГЛӨӨНИЙ УЛААНБААТАР" гудамжинд нээлтээ хийжээ.
"Монголын зам" хэмээх номд монголчуудын дуу хуур, бичиг үсэг, зан заншил, амьдралын хэв маяг, шүлэг найргийн талаар бичихдээ дан ганц гадаадад буй монголчуудын талаар бус өөрийн орны олон газрын ард түмний түүх, соёлтой харьцуулан авч үзсэн нь онцлог болжээ.
Зохиолч Ш.Ганхуяг өмнө нь Монголын хурдан морьдын тухай “Уяачдын нууц товчоон”, “Уяачийн ном”, “Уяан дээрх хууч” зэрэг ном бичсэн. Мөн “Дэлхийн монголчууд” сэтгүүлийг 1999 оноос эхлэн гаргажээ. Түүнчлэн Ижил мөрнөөс Номхон далай, Чежү арал хүртэл явсан замын тэмдэглэлээ “Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” ном болгон хос бичгээр буюу кирилл, монгол бичгээр хэвлүүлж байсан юм.
Утга зохиол шүүмж судлаач, зохиолч Лхамын Самбуу "Монголын зам" номын талаар өгүүлэхдээ... Сэтгүүлээрээ овоглосон Шарын Ганхуяг Дэлхийн монголчуудын элч юм. Сайн санааны үзүүрт сүү гэдэг Ш.Ганхуяг “Дэлхийн монголчууд” сэтгүүлтэй, “Дэлхийн монгол” студитэй болсон. Одоо өөрийн туг дарцагтай болно гэдэгт итгэж байна. Түүний “Дэлхийн монголчууд” гэсэн туг далбаа таван тивд намирах болтугай. хэмээжээ.