Токио-2020 паралимпын наадамд Монгол улсаас зургаан төрөлд, 11 тамирчин өрсөлдөж, өчигдөр буюу есдүгээр сарын 06-нд эх орондоо ирлээ. Энэ удаагийн паралимпын наадмаас онцлоход пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Э.Содномпилжээ алтан медалийн эзэн болсон билээ. Тамирчдыг дэмжин ажилласан засгийн газар, биeийн тамир спортын улсын хороо, хөдөлмөр, нийгэм хамгааллын газар зэрэг бүх байгууллагуудын хамт олонд талархаж буйгаа Монголын паралимпын хороо илэрхийлсэн юм.