БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг энэ оны 11, 12 дугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотноо тоглолт зохион байгуулна гэж “HYBE” /Big hit/ энтертайнментаас өнөөдөр мэдээлжээ.
Тодруулбал, "BTS Permission To Dance On Stage - LA" тоглолт энэ оны арваннэгдүгээр сарын 27, 28, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдахаар болсон талаар тус энтертайнментийн мэдээлэлд дурдсан байна.
АНУ-д болох уг тоглолт нь “BTS” хамтлагийн 2019 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хийсэн тоглолтоос хойших анхны амьд тоглолт гэдгээрээ онцлогтой юм.
Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Ticketmaster” цахим хуудаснаас худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг шүтэн бишрэгчдийн “Weverse” платформоос авах боломжтой ажээ.
Ташрамд дурдахад, “BTS” хамтлаг ирэх сарын 24-нд "BTS Permission To Dance On Stage” цахим тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.