Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд удаагүй нярай хүүхдийг өлгийдөөд газарт тавьсан байсныг иргэн олж, цагдаа дууджээ.
Тухайн нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн бойжилттой хүүхэд байна. Өдгөө Нялхсын клиник сувилалд шилжүүлэн асарч байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.