Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ. Худалдагч сэжигтэнг үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Сэжигтэнгүүд 16-18 настай бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж. Дээрх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.