Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 649 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 465 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 10 тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4090 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 1020
Хүндэвтэр- 2560
Хүнд- 474
Нэн хүнд 36 хүн байна.