Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1230 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 602 нь Улаанбаатар хотод, 628 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд халдварын улмаас гурван хүн энджээ.
Гэрийн хяналт, ажиглалтад 21606 хүн байгаа бол 5800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 53 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.