ОХУ-ын уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиева 2022 оны Бээжингийн өвлийн олимпын хамгийн анхаарал татсан тамирчин болоод байгаа билээ.
Тэрбээр допингийн хэрэгт нэр холбогдсон ч түүнийг Спортын Арбитрын Шүүхээс олимпын наадамд тэмцээнээ үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Камила Валиева өөртэй нь холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар анх удаа тайлбар хийсэн байна.
“Эдгээр бүх өдрүүд надад маш хэцүү байлаа. Надаас одоо хангалттай сэтгэл хөдлөл гарахаа байсан. Би баяртай байгаа. Гэлээ ч, би сэтгэл санааны хувьд маш их ядарч байна. Тиймээс нулимс маань аз жаргалынх бас уй гашуудлынх. Харин би эх орноо төлөөлөн Олимпын наадамд оролцож байгаадаа мэдээж маш их баяртай байгаа нь гарцаагүй. Би аль болох бүгдийг аль болохоор тунг нь тааруулж, өөрийн үр дүнгээ харуулна гэж найдаж байна” хэмээн Камила Валиева оросын “Нэгдүгээр суваг” телевизэд ярьсан байна.
(Эх сурвалж: Sport-Express)